|
|
|
ПОЛЬШ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙВ |
|
|
|
|
Батлан хамгаалахын сайдын зөвлөх Ц.Ганболдоор ахлуулсан ажлын хэсэг БНПУ-ын БХЯ-ны урилгаар Варшавт ажлын айлчлал хийлээ. Айлчлалын үеэр төлөөлөгчид Польшийн БХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын батлан хамгаалах бодлого эрхэлсэн орлогч Збигнев Влосовичтой хэлэлцээ хийж, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлээр санал солилцов. Талууд батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын гэрээнд ойрын үед гарын үсэг зурахаар боллоо.
Манай төлөөлөгчдийг Польшийн ЗХЖШ-ын дарга, генерал Мичеслав Чениух, Хуурай замын цэргийн командлагч, дэслэгч генерал Збигнев Гловийнка, Агаарын цэргийн командлагч, дэслэгч генерал Лех Маявски нар хүлээн авч уулзан НҮБ-ын Энхийг дэмжих болон Афганистан дахь НАТО-гийн Аюулгүй байдлыг хангах Олон улсын цэргийн хүчний ажиллагаанд хоёр улсын Зэвсэгт хүчний оролцооны талаар харилцан мэдээлэл хийв. Мөн ажлын хэсгийн бүрэлдэхүүн Польшийн Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн “Бумар” нэгдэл, тусгай хүчний бригад болон ЭДА-ны сургалтын төвд зочилжээ. Айлчлалын үеэр Польшийн тал Монгол Улсыг НАТО-гийн Дэлхий дахины түншлэл хөтөлбөрийн хүрээнд харилцагч орны статустай болоход дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн бол манай төлөөлөгчид БНПУ-ын Батлан хамгаалахын сайд Богдан Клихийг яамныхаа 100 жилийн ойн ёслолын арга хэмжээнд урьжээ. |
|
Зэвсэгт хүчний ХШҮГ-ын Авто техникийн Хяналтын албанаас Улаанбаатар цэргийн хүрээний ангиудын автотехникийн албаны дарга, техник шалгах байрын дарга нарт сургалт явууллаа. Уг сургалт удахгүй болох автотехникийн улсын үзлэгт бэлтгэхэд тодорхой ойлголт өгөх, харилцан туршлага солилцоход чиглэгдсэн юм. Сургалтад оролцогсод БХИС-ийн тавиулантай танилцаж, техникт шалгалт хийх үйл явцыг үзэж сонирхов. Мөн Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвд очиж Нийслэлийн замын хөдөлгөөнийг цахим хэлбэрээр хянах үйл ажиллагаатай танилцсан нь энэ удаагийн сургалтын гол онцлог байлаа. |
|
|